Манай улс 2005 оноос хойш 0-18 насны хүүхдүүддээ мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн билээ. Анх энэхүү мөнгөн тэтгэмж 2005 онд гурван мянган төгрөгөөр эхэлж байсан юм.
Тэгвэл энэхүү МӨНГӨН ТЭТГЭМЖИД хамрагдсан хувь хэмжээг Сангийн яамнаас тодруулж байна.
-2005 онд 34%
-2006 онд 70%
-2007-2016 оны 06 сарыг дуустал 100%
-2016 оны 07 сараас 60%
-2017 онд 100%
-2018 оны 03 сарыг дуустал 60%
-2018 оны 04 сараас 80%
-2019 онд 80%
-2020-2022 онд 100%
-2023 онд нийт хүүхдийн 91%
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ
-2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг
-2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25 000 төгрөг
-2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг
-2020-2022 онд сар бүр 100 000 төгрөг
-2023 онд сар бүр 100 000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна.
Ийнхүү 2005-2023 оны хооронд 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулсан дүн мэдээллийг тус яамнаас гаргажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.