Хөвсгөл нууранд өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг. Үүнийг ӨРХ гэж нэрлэдэг. Хөвсгөл нуурын “Ашихай”, “Мэргэний үзүүр”, “Хар ус”, “Хадан хүй” гэдэг газруудад жил бүр өрх гарч хөлддөггүй бөгөөд энэ жилийн хувьд Хөвсгөл нуур ихээхэн цоорхой ихтэй хөлдсөн байна. 2022 оны арван хоёр дугаар сарын 30-ний өдрийн байдлаар “Жиглэг”, “Хар ус”, “Хачим” гэдэг газрууд хөлдөөгүй байсан ба бүхэлдээ битүү мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний даац хүн, мал машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.
Иймд Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Чандмань-Өндөр, Хатгал, Цагааннуур сумын иргэд, тээвэрчид, амарч аялаж зугаалж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын еранхий газраас анхааруулжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.