АТГ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга хагалгаанд орохоор БНСУ руу явсан

2022-12-19 Мэдээ, мэдээлэл


“Нүүрсний хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гараад зугтаажээ” гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим мэдээллийн хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдсэн.

Учир нь өнгөрөгч долоо хоногийн ажлын өдрүүдэд тэрбээр Авлигатай Тэмцэх Газарт өөрийн биеэр очиж, нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн байцаалт өгсөн юм. Харин тус газрын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга хувийн баталгаа гаргаж, БНСУ-д биеэ эмчлүүлэхээр буюу төлөвлөсөн байсан хагалгаандаа орохоор явжээ.

Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.