Оросын парламентын гишүүн Михаил Шеремет Оросын арми эцсийн бутлах цохилт хийвэл Украины цэргүүд хохирох болно гэж анхаарууллаа .Украиныг Крымын араас довтолно гэсний дараа Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны дарга Виктор Бондарев Украинд Крымийг эргүүлэн авах галын хүч, цэргийн хүч, дэмжлэг байхгүй гэж сануулжээ. Мөн “Крым бол биднийх” гэдэг нь зөвхөн уриа лоозон биш. Энэ бол хөдлөшгүй бодит байдал юм. гэжээ”
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон түүний засаг захиргаа Украин улс Крымийг Оросоос эргүүлэн авахын төлөө ажиллана гэж хэдэн сарын турш анхааруулсаар ирсэн юм. Украины Батлан хамгаалахын дэд сайд Владимир Гаврылов Sky News телевизэд хэлэхдээ, Украины цэргүүд оны эцэс гэхэд Крымыг эргүүлэн авах боломжтой гэжээ. Энэ мэдээллийн дараа Крымын тулаанаас болгоомжлон зарим энгийн иргэд эх орноосоо явж эхэлсэн байна.
Харин Украины Ерөнхий сайд Крым дэх Оросын цэргийн бааз руу дайрсны дараа Орос улс Украины эрчим хүчний дэд бүтэц рүү довтолж тал хувийг ажиллагаагүй болгосон гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Daily Beast
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.