Өнгөрсөн Баасан гарагт буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод 4-6 мм цас орж, цасны зузаан 3-6 см нэмэгдсэн байна.
Сүүлийн 60 жилийн мэдээнээс харахад 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод 6.7 мм тунадас орж, хамгийн их утга бүртгэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл энэ сарын 18-нд орсон цасны хэмжээ 2016 оны уг өдөрт орсон хэмжээтэй дөхөж очсон байна.
Арваннэгдүгээр сарын эхний арван хоногт Монгол орны нийт нутгийн 12 хувьд цасан бүрхүүл тогтсон байсан бол дунд арван хоногт (18, 19, 20 өдрүүдэд) орсон цасны дараагаар нийт нутгийн 30.64 хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Түүнчлэн ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
13 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.