Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Прокурор хоёр жилийн хорих ял төлөвлөж шүүх хуралдаанд оролцсон байна. Тэгвэл эрүүгийн хэргийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнийг гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид 1 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр түүнийг Ховд аймаг дахь ШШГГ-ын нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангид нэг жилийн хорих ялыг эдлүүлэхээр болжээ.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар өөрийнхөө дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг буруутгаж, цагдаагийн хэсэг дээрээ аваачин хэрэг тулгаж, гавлаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн. Энэ хэргийн талаар хохирогч охины ээж тухайн үед хууль хяналтын байгууллагад хандсан юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.