Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сарыг нэмж тооцно.
Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр 2022 оны 9 дүгээр сарын байдлаар тэтгэвэр тогтоолгосон 53.5 мянган даатгуулагч эх хүүхдийн тооноос хамааран нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа дунджаар 4 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцуулав.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.