Дэлхийн “Автомашингүй өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ жил Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийг ойг угтан 2022 оны есдүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан хэллээ. Уг өдрийг тохиолдуулан төв замын авто замыг тодорхой цагт хааж, дугуйтай болон явган зорчигч явах нөхцөлийг бүрдүүлдэг.
Хамгийн сүүлд автомашингүй өдөр өнгөрөгч тавдугаар сарын 22 нд болсон бөгөөд эл өдөр хэд хэдэн чиглэлийн замыг 06:00-18:00 цагийн хооронд хаасан юм. Тодруулбал,
Жанжин Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
Сөүлийн гудамж
Партизаны гудамж
Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
Төмөрчний гудамж
Гэсэр сүмийн уулзвар
Самбуугийн гудамж
Анкарагийн гудамж
Бага тойруу
Бээжингийн гудамж
Токиогийн гудамж
Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)
Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар
Чагдаржавын гудамж
Элчингийн гудамж
Олимпын гудамж
Гэндэнгийн гудамж
Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замууд хаасан.
Түүнчлэн нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоож байв. Тухайлбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарласан.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.