“ДЦС-3”-ын захирал Л.Эрхбаатарыг авлигын хэргээр саатуулжээ

2022-09-7 Мэдээ, мэдээлэл


“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг өчигдөр /2022.09.06/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилжээ. Тодруулбал, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө авч байх үед нь барьж, саатуулсан байна.

Авлигатай тэмцэх газар болон ЭЦА-ны холбогдох хэлтэс уг хэргийг шалгаж буй юм байна. Албаны хүмүүс “Шалгалтын ажил үргэлжилж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Шалгалт дууссаны дараа түүнийг ажлаас чөлөөлөх эсэх болон бусад шийдвэрийг гаргах аж.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.