Украин цэргүүд тулалдахаас татгалзсан шалтгаанаа дэмжлэг хангалтгүй байна гэж тайлбарлажээ

2022-09-7 Ертөнц

Украины нутаг дэвсгэрт Оросын арми 14 пуужингийн, 15 удаа агаараас цохилт өгчээ. Ингэснээр Харьков, Николайев, Вознесенск, Очакив, Очакив зэрэг газруудад иргэний дэд бүтэц эвдэрчээ. Харин Украины Зэвсэгт хүчин 8 суурин газар, Краснопилья, Бахмуцке, Бахмут, Майорск, Зайцеве, Кодема, Соледар, Первомайск зэрэг газруудад довтолгоог няцаасан байна.

Харин Чернигов, Сумы мужид оросууд нисгэгчгүй онгоц ашиглан довтолж, хилийн дагуу Оросын их бууны ангиуд давшиж эхэлжээ. Тиймээс Херсоны нутагт 1-р армийн корпусын 127-р ангийн Украин алба хаагчид үймээн дэгдээж, тулалдахаас татгалзсан байна. Тулалдахаас татгалзсан шалтгаанаа бидэнд үзүүлж буй удирдлагын болон цэргийн дэмжлэг хангалтгүй байна гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Украинская правда

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.