Энэ сарын 24-ний өглөө 07.40 цагт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1-р баг “Гарьдын хад” гэх газар улсын чанартай А0302 дугаартай асфальтан хучилттай автозамд “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /эрэгтэй, 29 настай/ нь жолооч Ц /эрэгтэй, 31 настай/-ийн жолоодон явсан “Тоёота Ланд Круйзер-70” маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх үедээ шүргэлцжээ.
Үүний улмаас онхолдож, 3 зорчигч нас барж, 2 хүн гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдлээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж, бусдын амь нас эрүүл мэнд хохирч, байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.