Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Туул голд бохир ус нийлүүлж байна гэсэн мэдээллийн дагуу Туул голын сав газрын захиргаанаас газар дээр очиж шалгажээ. Ус суваг удирдах газрын хамаарал бүхий бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас бохир ус Туул голд нийлж буйг шуурхай удирдлагын төвд нь мэдээлэл өгч засварлах ажлыг хийлгэж тухайн орчныг ариутгал хийлгэжээ.
“Хүрээлэн байгаа орчин, Усны чанар, Хаягдал ус, Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг хангасан ус нийлүүлнэ. Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан“Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцдог.