Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах захирамж тун удахгүй гарах гэж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох мэдээллээ.
Тэрбээр “Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хэлэлцэж байгаа бөгөөд тун удахгүй буюу маргааш албажих байх. Сургуулиудын гадна спорт талбай, хөлбөмбөгийн талбайг наймдугаар сарын 20-ныг хүртэл нээлттэй байлгаж хүүхдүүдийн зуны амралтыг зөв боловсон өнгөрөөхөд нь туслах зорилготой” гэсэн юм.