Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, цех, 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1600 гаруй хүн ажиллаж байна. Сүү боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 400 мянган тонн бөгөөд өнөөдрийн байдлаар 51 хувийг ашиглаж байна.
Үйлдвэрт 2021 онд 205.4 сая литр шингэн сүү хүлээн авсан бөгөөд үүнээс 70 хувь нь дулаан, 30 хувь нь сэрүүний улиралд нийлүүлэгджээ. Одоогийн байдлаар Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж 62.4 хувьтай байна. Мал аж ахуйгаас нийлүүлэх түүхий сүүний хэмжээ нь өвөл, хаврын улиралд хоёр дахин буурдаг тул төвлөрсөн хот, суурин газрын хүн амын хэрэгцээг энэ хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор зарим нэр төрлийн сүүн бүтээгдэхүүнийг импортын хуурай сүүний бүтээгдэхүүнээр орлуулдаг. 2022 онд нийт 10 аж аж ахуйн нэгжийн 3.6 мянган тонн буюу 15.5 сая ам.долларын хуурай сүү импортолсон байна. Хуурай сүүний 60 хувийг шингэн сүү, 35 хувийг сүүн бүтээгдэхүүн, таван хувийг гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тус тус хэрэглэж байна
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.