Хэрэглэгчид цахилгааны төлбөрөө ирэх сарын 1-нээс өөрөө төлнө

2022-05-20 Мэдээ, мэдээлэл


Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах юм.

Засгийн газрын хуралдаанаар /2022.12.31/ 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн. Тодруулбал, гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцаж төлөх юм. Түүнээс илүү гарсан төлбөрийг тухайн айл өрх өөрсдөө хариуна.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-н хүртэл айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.