ДЭГГҮЙ ТЭНГЭР ОГТОРГУЙ ХУРМАСТЫН ДАЙЧИД

2021-06-29 Энтертайнмент

Ер бусын байгалийн үзэгдэл

Үлгэрт гардаг морьтон баатар, зэрлэг ан амьтдын агнуур, явган цэргийн тулалдаан, хот суурин, хойг арал, усан мандал дээрх нууцлаг дарвуулт онгоцнууд … тэнгэр огторгуйд хөвөх энэ бүх дүр зургийг олон зууны турш хүмүүс харсаар ирсэн юм. Шинжлэх ухаан эдгээр үзэгдлийг агаар мандлын янз бүрийн давхаргад туссан бодит дүр зургийн оптик тусгал буюу зэрэглээ хэмээн тайлбарлахыг оролдож ирсэн юм. Гэвч энэ нь тэдгээр үзэгдлийн бүх тохиолдолд тэр бүр тохироод байдаггүйд хэргийн учир оршино. Тухайлбал, тэнгэрт цөөнгүй үзэгддэг элдэв дүр зураг олон арван, заримдаа бүр олон зуун жилийн өмнө болсон үйл явдлуудыг харуулж байв. Христосын тооллын өмнөх 490 онд Марафоны дэргэд болсон алдарт тулалдаанд Грекчүүд Персийн армийг бут ниргэсэн байдаг.

…Нэг сарын дараа нутгийн оршин суугчид тэнгэрт хий үзэгдэн хоёр арми дахин тулалдахыг харсан байна. Их буу нүргэлж, хэц хэнгэрэг дэлдэн, хуяг дуулга хавиралдах чимээ тод сонсогдож байжээ.

Хууч домогт өгүүлснээр энэ явдлаас хойш хэдэн жилийн турш Марафоны дэргэдэх талд сүг сүнсэн цэргүүд ахин дахин алалдан тулалддаг байжээ. 1642 онд Эжхиллийн ойролцоо хунтайж Руперт болон Оливер Кромвелийн цэргүүд хоорондоо тулалдсан байна. Үүний дараа тулалдааны талбарт таван мянга гаруй цогцос үлджээ. Гэвч яг нэг сарын дараа нутгийн оршин суугчид тэнгэрт хий үзэгдэн хоёр арми дахин тулалдахыг харсан байна. Их буу нүргэлж, хэц хэнгэрэг дэлдэн, хуяг дуулга хавиралдах чимээ тод сонсогдож байжээ. 1815 оны зургадугаар сарын 18-нд болсон Ватерлоогийн дэргэдэх алдарт тулалдааныг Бельгийн Вервье хотхоны оршин суугчид долоо хоногийн дараа үзэж байсан гэсэн мэдээ бий. Энэ мэтчилэн хачин жигтэй үзэгдлүүдийн тухай жагсаалт эрт цагаас гадна эдүгээ цагт ч бас хамаарна. 1956 оны 11 дүгээр сард Скайн хотын ойролцоо орших Куиллин уулын районд хоёр геологич явж байжээ. Өглөөний 3 цагт тэд хачин жигтэй дуу чимээ сонссон байна. Тэд майхныхаа амыг нээн хартал олон тооны Шотланд цэрэг хайр чулуурхаг талбайг давуулан галлаж байв гэнэ. Айж сандарсан геологичид уулын ар барин өгсч, байраа сэлгэн буужээ. Маргааш өглөө нь дөрвөн цагт нөгөөх л Шотланд цэргүүд харагдсан бөгөөд энэ удаа тэд харин үхлүүт байдалтай, чулуунд бүдчин ухарч явав. Геологичид хөндий рүү буусан хойноо хий үзэгдлэн Шотланд цэргүүд нэг бол XIII зууны тулалдааны, үгүй бол 1745 оны бослогын дүр зургийн тусгал байж болохыг нутгийн оршин суугчдаас сонссон байна. Тэнгэрт үзэгдсэн дайн байлдаан хоосон зүйл огтхон ч биш ээ!

Тэд зуу гаруй тохиолдлыг шинжилж үзээд хурмастын тулааныг харсан хүмүүсийн олонх нь тухайн үедээ сэтгэлийн хэт хөөрөлд орсон байдаг бөгөөд чухамхүү үүнийхээ улмаас бусдын олж хараагүй зүйлийг ажигласан байж болох юм гэж дүгнэжээ. Эрт эдүгээ хэзээ нэгэн цагт болсон үйл явдал хожим дахин үзэгдэхээс гадна ер бусын сонирхолтой ший жүжиг хурмастад тавигдах явдал нууцлаг, гаж үзэгдлийн жагсаалтанд бас байдаг.

Дээрхээс дутахааргүй сонирхолтой өөр нэг явдал Дьепп хэмээх боомт хотоос хэдхэн километрийн зайтай орших Пюи хэмээх жижигхэн тосгонд амралтаараа очсон хоёр Англи эмэгтэйд тохиолдсон байна. Энэ явдал 1951 оны наймдугаар сарын 5-нд болжээ. Шөнө дунд гэнэт их буу нүргэлэн буудах чимээнээр хоёр эмэгтэй нойрноос сэржээ. Өглөөний дөрвөн цагийн үед тэд өвдөлтөндөө шаналсан хүмүүсийн орь дуу тавих хашгираан дунд нирхийтэл нисэн өнгөрөх онгоц, тас нясхийн тэсрэх бөмбөгний чимээг тов тодхон сонссон байна. Нүргэлсэн энэ их дуу чимээ бүтэн цаг шахам үргэлжилсний дараа хэсэгхэн зуур нам гүм болсон аж. Дараа нь дахиад л учир замбараагүй их дуу чимээ гарч эхэлснээр бараг өглөө болтол тасралтгүй үргэлжилжээ. Гагцхүү үүрийн хяраанаар дуу чимээ намжиж, тамирдаж туйлдсан эмэгтэйчүүд сая нэг юм унтсан байна. Өглөө нь сэрээд тэд зочид буудалд буусан хүмүүс болон тэндхийн үйлчилгээний ажилтнууд урьд шөнө ер бусын ямар нэгэн зүйл огт сонсоогүйг дуулаад ихэд гайхсан аж. Хожим нь хоёр эмэгтэй есөн жилийн өмнө 1942 оны наймдугаар сарын 19-ний өглөө эрт Норманд дахь Дьепп боомтыг тогтоон барьж байсан Германчууд болон холбоотнуудын цэргийн хооронд болсон тулалдааны цуурайг сонссон болох нь тодорхой болсон юм. Дөрвөн цаг үргэлжилсэн тэр тулалдаанд оролцсон 6000 хүнээс бараг 4000 нь амь эрсэдсэн юм уу хүнд шархадсан аж.

Ер бусын үзэгдлийг нүдээр үзэж гайхширсан хүмүүст дайн тулаанаас гадна олон тооны усан онгоц, тэр ч бүү хэл бүхэл бүтэн хот балгас харагдаж байжээ. Христосын тооллын II зуунд Патмос арал дээгүүр “эр нөхөртөө зориулан гоёж гангалсан сүйт бүсгүй шиг гоёл чимгээ зүүсэн Шинэ Иерусалим хот тэнгэрээс буун ирж байхыг” Иоанн Богослов харсан бол 1846 оны есдүгээр сард Ливерпулийн тэнгэрт Эдинбургтэй төстэй хотын дүр зураг, 1908 оны наймдугаар сард Белликонелли дэх тэнгисийн эрэг хөвөөгөөр уран барилгын янз бүрийн хэв маягийн байшин барилгаас бүрдсэн гандирсан хот балгасыг гурван цагийн турш тольдон харж болохоор байжээ. Энэ мэт жишээ хангалттай олон бүртгэгдсэн байдаг бөгөөд тэдгээрийг тайлбарлах цөөнгүй онол дэвшүүлсэн байдаг. Жишээ нь, дэлхийд алдартай Сэтгэцийн хэвийн бус үзэгдлийн судалгааны нийгэмлэг /ОПИ/-ийн шинжээчид “Жинхэнэ бодьтой тулалдааны үеэр бие, сэтгэлийн асар их энерги цацагддагт хурмастын тулааны нууц оршино” гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өвдөлт, цөхрөл, айдас хүйдэс нэг дор хуран хуримтлагдахаараа тодорхой орон зайд хадгалагдан үлддэг бөгөөд хожим нь, бүр олон жилийн дараа ч сэтгэцийн хувьд эмзэг хүмүүсийн уураг тархийг хий үзэгдэл маягаар цочроодог аж. Оуэн, Претт зэрэг Америкийн судлаач нар ч эдгээр үзэгдлийн талаар дээрхтэй адилхан үзэл бодолтой байна.

Тэд зуу гаруй тохиолдлыг шинжилж үзээд хурмастын тулааныг харсан хүмүүсийн олонх нь тухайн үедээ сэтгэлийн хэт хөөрөлд орсон байдаг бөгөөд чухамхүү үүнийхээ улмаас бусдын олж хараагүй зүйлийг ажигласан байж болох юм гэж дүгнэжээ. Эрт эдүгээ хэзээ нэгэн цагт болсон үйл явдал хожим дахин үзэгдэхээс гадна ер бусын сонирхолтой ший жүжиг хурмастад тавигдах явдал нууцлаг, гаж үзэгдлийн жагсаалтанд бас байдаг.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.