Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай байгаа тухай дуудлагыг 5 сарын 17-ны өдрийн 20:45 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурийн краны хугарсан хэсэг унах эрсдэлтэй байгаа учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлж, краныг хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажиллаж, 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, “Эрчим хүч” ХХК-ийн 1 ажилтан, Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын ажилтнууд ажиллаж байна.