Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ойн тухай хуулийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулжээ.
Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулж байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр нийслэлийн таван дүүрэгт хаврын мод тарих өдөрлөгийн нээлт болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид баталсан хуваарь, байршлын дагуу мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчилж, усаллаа.
Баянзүрх дүүрэгт л гэхэд энэ сарын 29-нийг хүртэл 162 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөжээ. Өнөөдрийн хувьд тус дүүрэг дэх Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд харьяа хэлтэс, аж ахуйн нэгжүүдийн албан хаагчид болон иргэд мод тарилаа.
Хаврын мод тарих өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэгт нийт 288.107 мод, бут, сөөг тарьж, ургуулах юм. Аяны хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, One life мото клуб хамтран Сэлбэ голын эхэнд 1000 хайлаас мод тарих ажлыг эхлүүлжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн барилгачдын талбайд энэ сарын 31-нийг дуустал стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгац болон мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгнө.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.