19 дүгээр сургуулийн багшийг ажлаас нь чөлөөлжээ

2022-05-11 Боловсрол


Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад “Тухайн сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж, багшийг ажлаас нь чөлөөлсөн. Тэр багшид өмнө нь бас сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Иргэний боловсролын багш хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах байсан” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.