Богд хааны ордон музейн гадна 560 бут тарина

2022-05-9 Мэдээ, мэдээлэл


Хотын дарга иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахаар өнгө үзэмжгүй хашаа, хайсыг буулгах захирамж гаргасан. Үүний нэг нь Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгах ажил. Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам хийхээр төлөвлөж, эхнээсээ бодит ажил болж байна. Тодруулбал, Богд хааны ордны гаднах явган болон дугуйн замын хажууд 560 гоёлын бут тарьж байгаа аж.

Богд хааны ордон музей он цагийн уртад хуучирч, гундсан ч сүрдэм уран нарийн хийцээрээ гайхуулна. VIII Богд Жавзандамба хутагт буюу Монголын хамгийн сүүлчийн хааны ордон музейн цогцолбор барилга гэдгээрээ онцлог.

Тохижилтын ажлыг нийслэлийн Авто замын ашиглалт, засварын газраас хариуцан хийж байгаа аж. Нийт 300 метр урттай дугуйн зам шинээр тавих гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.