УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ

2022-05-6 Мэдээ мэдээлэл
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ. 

Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй. УИХ өөрсдөөс хамаарах зөв алхамыг хийж чадвал 2012 оны сонгуулийн холимог тогтолцоо эргээд хүчин төгөлдөр болох нөхцөл үүснэ. Ингэснээр Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлыг нягт уялдаатай боловсруулж, УИХ-д өргөн барих хэрэгтэй. Тиймээс Үндсэн хуулиндаа улс орны хөгжлийн бодлого, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бүрнээ илэрхийлсэн, ямар ч алдаа мадаггүй, нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Засгийн газар, УИХ-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүний албан ёсоор гаргаж байгаа энэхүү шаардлагын хариуг яаралтай ирүүлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандах эрхээ эдлэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.