Авлигатай тэмцэх газраас энэ сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авсан талаар мэдээлсэн билээ.
Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан.
Тэгвэл өчигдөр Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлжээ. Улмаар түүнийг цагдан хорих эсэхийг өнөөдөр /2022.04.21/ 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдэх тов гарчээ.
Дашрамд дурдахад, 2019 оны тавдугаар сарын 28-нд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр шүүхээс Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргасан. Улмаар зургадугаар сарын 25-нд түүнийг суллах шийдвэр гаргасан байдаг.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.