Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу энэ сарын 21-нээс буюу пүрэв гаригаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо” гэлээ.
Нэмэлт галт тэрэг:
- Улаанбаатар өртөөнөөс 08.50 цагт хөдөлнө
- Дархан өртөөнд 13.17 цагт хүрнэ.
- Дархан өртөөнөөс 14.07 цагт хөдөлнө.
- Улаанбаатар өртөөнд 19.00 хүрнэ.