Том оврын 200 машиныг дуудлага худалдаагаар борлуулна

2022-04-14 Мэдээ, мэдээлэл

 

УИХ-аас удирдлага нь томилогддог Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, прокурор, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагад 122 тээврийн хэрэгсэл байдаг.

Эдгээрээс 40 нь том оврын машин. Машины зардлыг тооцоход жилд 923 сая төгрөгийн зардал гардаг юм. Тиймээс зардлыг хэмнэх саналыг боловсруулж Засгийн газарт танилцуулах гэж байгаа аж .Нийслэлийн хэмжээнд одоогоор 200 том оврын машиныг дуудлага худалдаанд орууулж зарахаар болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.