Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог билээ.
Иргэд өмнөх улирлынхаа буцаан олголтоо авахын тулд тухайн сарын 8-ны дотор баримтаа цахим системд бүртгүүлэх учиртай. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр улирал буюу 1-3 дугаар сард хийсэн худалдан авалтын баримтуудаа өнөөдөр 23:59 цаг хүртэл бүртгүүлснээр буцаан олголтоо авах боломжтойг татварын байгууллагаас санууллаа.
-Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
-Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
-Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
-Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.