Тус аудитаар төрийн сангийн болон арилжааны банкны гүйлгээ шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдэл бүхий асуудлыг тогтоох аж. Иргэд, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх шаардлагатай буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгддэг төрийн санхүү, төсөвтэй холбогдох эрсдэлтэй асуудлын мөрөөр, нотлох зүйлд үндэслэн бодит цагийн хяналтыг хэрэгжүүлэхээр төлөвлгөөнд тусгасан.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн мөрөөр шаардлагатай тохиолдолд Шилэн дансны тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авахаар аудит хийх юм.
Иргэд, хуулийн этгээд шилэн дансны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ Төрийн аудитын байгууллагын нээлттэй аудит буюу www.open.audit.mn цахим сайтаар өгөх боломжтой.