Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан-Өндөр” багийн нутаг малчин О-ын 5 ханатай гэр шатаж, улмаар хээрийн түймэр гарчээ.
Энэ талаарх дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 03-ны 11:45 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраажээ. Түймэрт 25000 га хээрийн талбай шатсан байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.