Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус сан ойжуулалт, мод тарьж ургуулах болон байгаль хамгаалалтай холбоотой бусад ажлыг тогтвортой санхүүжилтээр хангах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх зорилготой бөгөөд Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хандив өгнө. Мөн банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.
Энэ тухай батламжийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өгөв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн хөрөнгө банк, банк бус санхүүгийн болон бизнесийн байгууллагууд, иргэдийн хандиваас бүрдэх бөгөөд Удирдах зөвлөл нь санхүүжилтээр дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталж байх юм.
Удирдах зөвлөлийг Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, бусад хандивлагчийн төлөөлөл болон хараат бус гишүүдээс бүрдүүлжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.