“Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, байрны орцонд хоёр согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл 2022 оны гуравдугаар сарын 27-ны 23:50 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн газрын III хэлтсээс шалгахад 48, 49 настай хоёр эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явахдаа лифтэн дотор дөрвөн хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байна. Хэргийг 16 настай, эрэгтэй, Ц.М, 15 настай, эрэгтэй, С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч, 16 настай, эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ.
Цагдаагийн албан хаагчид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдээ хэнтэй найзалж, хаана юу хийж явааг асууж лавлан анхаарлаа сайжруулахыг зөвлөлөө.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.