6 ДАВХРЫН ЦОНХООР УНАЖ БОЛЗОШГҮЙ ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

2022-03-25 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ….  хотхонд байрны 6 дугаар давхрын цонхоор хүн унаж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 3 сарын 24-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:26 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /42 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрийнхээ цонхоор унаж болзошгүй байсан тул хаалгыг нь онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.