Давс нь бие махбодын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал хэрэгцээтэй бодисын нэгдэл билээ. Олон улсын стандартаар 100 граммд давсны агууламж 0.3-0.6 байх ёстой ч, манай улсын давсны хэрэглээ дунджаар 2-3 дахин их байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээ өдөрт 5 гр-аас хэтрэхгүй байх ёстой гэж тогтоосон байдаг. Тэгвэл давсны зохистой хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.
Давсны хэрэглээг бууруулах ач холбогдол:
-Цусны даралт багасна
-Зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна
-Амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдэрнэ
-Ходоодны хавдар үүсэх эрсдэл буурна
-Хаван, бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ
Давсны зохистой хэрэглээ:
-Далд давсны хэрэглээ буюу үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болох нөөшилсөн бүтээгдэхүүн, утсан бүтээгдэхүүн, нөөшилсөн ногоо, төрөл бүрийн амтлагчийг бага хэрэглэх
-Түргэн хоолны хэрэглээг багасгах нь давсны хэрэглээг багасгана
-Хоолыг давсаар биш бусад амтлагчаар амтлах боломжтой. Үүнд цагаан гаа, яншүй, чинжүү, улаан сонгино, ааг ихтэй ногоо, хүмүүлээр амталж болно
-Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошгоос давсны агууламж багатайг сонгох нь өдөрт авах давсны хэмжээг анхаарахад тустай.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.