Хятадын тэрбумтан Жак Магийн хөрөнгө ганцхан шөнийн дотор 2.8 тэрбуам.доллараарм нэмэгджээ. Түүний удирддаг “Alibaba Group”-ийн өнгөрсөн жилийн орлого 45-49 хувиар нэмэгдэнэ гэсэн мэдээлэл цацагдсаны дараа хувьцаа нь өсч, улмаар Жак Магийн эзэмшдэг хөрөнгө ч дагаад арвижжээ.
52 настай Жак Ма одоо Хятадын төдийгүй Азийн хамгийн баян хүн болсон бол дэлхийн хэмжээнд 14 дүгээрт бичигдэж байна. Түүний нийт хөрөнгө энэ жил гэхэд 8.5 тэрбум ам.доллараар өсч, 41.8 тэрбумд хүрсэн гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцож буй.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.