Иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулна

2022-02-22 Мэдээ, мэдээлэл

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи хамтран энэ онд 21 аймгийн нутгийн захиргааны 1200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Өнгөрсөн онд нийт найман аймгийн 498 үйлчилгээг цахимжуулж, “е-Mongolia” системд нэгтгэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, санал солилцсон байна. Уулзалтаас “цахим жишиг аймаг” хэмээх концепц боловсруулан энэ пүрэв гарагт аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулах бөгөөд “e-Mongolia” иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.