Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх” тосгонд жонш олборлох уурхайд нуралт болж, нэг хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 22-ны өдрийн 00:28 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид 70 км зам туулан очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан тус сумын харьяат иргэн М /53 настай, эрэгтэй/ бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан байжээ. Цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.