Ф.М. Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон “Орфей” театрынхан дахин тоглох болжээ. Ирэх сарын 3-наас 27-ныг хүртэл өдөр бүр 19:00 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д тоглох юм.
Жүжгийн Ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч Мягмарнарангийн Батболд ажиллаж байна. Өнөөдөр энэ тухай театрынхан мэдээллэл хийв.
Энэ удаад жүжигчдийн бүрэлдэхүүнд жаахан өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал,
Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах
Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр
Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн
Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг нар тоглох ажээ.
Жүжгийн тасалбарын үнэ 50-100 мянган төгрөг бөгөөд Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой. Харин “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаараар холбогдоорой.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.