Сар шинийн баярын өдрүүдэд 39 чиглэлд хот хоорондын тээвэрлэлт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл явах аж.
Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн тооцооллоор хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэдэг ХХ01 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ХХ02 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ХХ03 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ХХ11 дугаартай Завхан аймгийн Улиастай сум, ХХ13 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, ХХ19 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд голлон эрэлт хэрэгцээ үүсэх өндөр магадлалтай байна.
Шинийн 1, 2-ны өдрүүдэд 23 чиглэлд үйлчилгээ үзүүлэх бөгөөд шинийн 3-наас эхлэн тээвэрлэлтийг 54 чиглэлд үзүүлж хэвийн үйл ажиллагаанд шилжинэ гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.