Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ

2021-12-22 Мэдээ, мэдээлэл

Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярыг цагдан хорьж, өчигдөр 18:00 цагийн үед ийнхүү хорисон байна. 

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд товлоод буй. Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Дээрх хэрэг болсон өдөр буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр, Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Үүний улмаас Э.Энхбат найман сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн бол Н.Түвшинбаярт хилийн хориг тавьж, хэргийг нь шалгаж байсан юм. Одоо Э.Энхбат начин “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.