Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын .. дугаар байр 9 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 16:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн бүлэг 16:11 цагт ангийн байрлалаас гарч, 5.5 км замыг туулан 16:22 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат иргэн Ц /21 настай, эрэгтэй/, иргэн Х /13 настай, эмэгтэй/, иргэн Ч /13 настай, эмэгтэй/ нар тус байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсныг байрны зүүн талд аврах тавцан дэлгэж, ярилцлага хийн ажиллах явцад 18:19 цагт иргэн Ц, Х нар үсэрснийг, аврах тавцан дээр буулгаж, Х тархины хүнд гэмтэлтэй, Ц нуруу нугасны хүнд гэмтэлтэй ГССҮТөвд 18:32 цагт хүлээлгэн өгч, иргэн Ч-ийг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн. /иргэн Х 13 настай, эмэгтэй 20:00 цаг нас барсан./
Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар