Эрт цагт хятад тариачид үр тариагаа зарахдаа усан замаар тээвэрлэдэг байжээ. Тариа буудай тээвэрлэсэн завь, усан онгоц живэх явдал нэг биш тохиолдоно. Нэгэнт тариагаа зах зээлд гаргах өөр сонголт үгүй учир тариачид энэхүү эрсдлээс сэргийлэх арга бодож олсон нь аль болох олон завинд хувааж тээвэрлэх явдал байв. Аль нэг завь осолдсон ч бусад завь нь эсэн мэнд зах зээлд хүрдэг учир тухайн тариачин өрх хохирол багатай үлдэхээс гадна буудайгаа зарж, борлуулж чадах болжээ. Энэхүү арга нь дааталын үндсэн санааг бий болгосон гэж үздэг. Даатгал бол хэн нэгэнд учрах хүүгийн эрсдлийг олон хүнд тархаан байршуулдаг нийгмийн чухал арга хэрэгсэл юм.
Эрсдлийн төрлүүдийг даатгах боломжтой, ба боломжгүй гэж ангилдаг. Мөрийтэй тоглоом, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зэрэг хожих боломж дээр суурилсан эрсдэлд даатгал хийгддэггүй. Хохирол учрах боломжтой эрсдлүүдийг даатгаж болдог. Тухайлбал гал түймэр, үер усны болон бусад байгалийн гамшигт үзэгдэл, хулгай осол зэрэг болно. Даатгалын гол үүрэг нь даатгуулагчийг эрсдэлд орохоос өмнө байсан хэмжээнд оруулж сэргээхэд оршино. Түүнээс даатгуулагчид ашиг олгох зорилго агуулдаггүй. Монголчуудын хэлдгээр хэлж ирдэггүй хийсч ирдэг осол аюул, гамшиг зовлон нь огт тохиолдохгүй байж мэдэх ч тохиолдох эсэх нь биднээс хамаарахгүй учраас ямар нэг байдлаар эрсдэл амсвал даатгалын ачаар түүнийг хохирол багатай давж болно.
Даатгалын зарчим
Америкт 1800 оны орчим нэгэн ноцтой хэрэг гарсан нь даатгалын зарчимд өөрчлөлт оруулсан юм. Зургаан залуу нийлж нэгэн настай хүнийг даатгуулах гэрээ хийжээ. Даатгуулсан хөгшин нас барахад тэд даатгалын мөнгийг хувааж авах учиртай байсан ч тэдний хүссэнээр хэрэг явдал өрнөсөнгүй. Сар бүр их хэмжээний мөнгийг өндөр настны өмнөөс төлж байсан залуус сүүлдээ бухамдаж, хөгшиний амийг хөнөөжээ. Үүнээс хойш аливаа этгээд өөрт хамааралгүй хүний өмнөөс амь насыг нь даатгуулж гэрээ байгуулахыг хориглосон байна. Ийнхүү даатгалыг мөрийтэй тоглоомоос ялгасан гол зарчим болох даатгуулагчийн ашиг сонирхол байх зарчим үүссэн гэдэг.
Даатгалын хэлбэр
Даатгал нь сайн дурын ба заавал гэсэн хэлбэртэй байдаг. заавал даатгалыг хуулиар тогтооно. Олонхи улсуудад жолоочийн хариуцлагын даатгалыг заавал даатгал гэж хуульчилсан байдаг. Уг хуулиар жолооч хариуцлагаа даатгуулаагүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөггүй.
Даатгалын бүтээгдэхүүн сонгох нь
Та өөрийн даатгалаа сонгосон бол хэд хэдэн даатгалын компанийн нөхцлийг үзээрэй. Тэдгээрийн хураамжийн хэмжээнээс гадна хамралт үнэлгээ, хасалтаар нь харьцуулаарай. Хашаа байшингийн даатгуулах жишээн дээрээс ямар алхам хийх талаар санамжийг өгье.
Эцэст нь зөвлөхөд танд хэрэггүй даатгалд бүү хамрагдаарай. Их хэмжээний гэмтэл хохирол учирч болзошгүй зүйлээ эхлээд даатгуулах нь танд ашигтай. Бага хэмжээний хэмнэлт хийх гэж их хэмжээний эрсдэлд оруулахгүйн тулд оновчтой даатгалд хамрагдах нь зөв юм.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.