ЦЕГ-аас Х.Болорчулуун гишүүнийг гэмт хэрэгт холбоогүйг тодорхойлов

2021-11-10 Мэдээ мэдээлэл
Х.Болорчулуун гишүүн гэмт хэрэгт холбогдсон эсэхээ ЦЕГ-аас тодруулжээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.  Энэ асуудалтай холбогдуулан тэрбээр өөрийн нэр төрөө  сэргээхээр Цагдаагийн ерөнхий газраас лавлагаа авчээ.

Энэ талаараа тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Өнгөрсөн сарын турш намайг хүнд хэрэгт холбогдсон тул гишүүнээс нь эгүүлэн татна, тойрогт нь нөхөн сонгууль явуулна гэж зохион байгуулалттай, гүтгэлгийн шинж чанартай мэдээ, мэдээлэл сошиал орчинд тарааж байлаа. Тийм явдалд орооцолдуулах, тохохыг хүсэгч этгээдүүд байдаг бололтой. Миний бие УИХ-ын гишүүнээр нутгийн олон түмний итгэлийг хүлээн сонгогдсон хугацаандаа харилцан ашигтай, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, баялагийн шударга бус хуваарилалтын эсрэг үгээ хэлж, үйл ажлаа гол зорилго чиглэл болгон ажиллаж ирсэн. Энэ нь зарим этгээдүүдийн эрх ашигтай зөрчилдөн, дургүйцэл хорслыг төрүүлж байдаг болов уу. Ямар ч гүтгэлэг доромжлол, шантааж нь хүний тогтсон үзэл бодлыг өөрчлөх боломжгүй юм. Гүтгэлэг тараасан болон нотолгоогүй хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд санаатайгаар дэвэргэн тараасан этгээдүүдийг тогтоолгон, хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэлээ.

Х.Болорчулуун гишүүн гэмт хэрэгт холбогдсон эсэхээ ЦЕГ-аас тодруулжээ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.