УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ бол гүтгэлэг

2021-11-2 Мэдээ мэдээлэл


УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг хүчирхийллийн хэрэгт холбогдсон байж болзошгүй гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдсан.

Учир нь хуулийн байгууллагад нэгэн бүсгүй хандаж, “…Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэх гомдол гаргасан тухай уг мэдээлэлд дурдсан байдаг.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр “Энэ мэдээлэл бол гүтгэлэг. Намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад ч тийм гомдол бүртгэгдээгүй гэсэн. Мөн намайг эгүүлэн татах асуудал ч хөндөгдөөгүй, гүтгэж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.