Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16,111 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.
Манай улсад,
Албан хэргээр 351,
Хөрөнгө оруулах хэлбэрээр 1,834,
Хөдөлмөр эрхлэх хэлбэрээр 6,239,
Гэр бүлийн зорилгоор 4,293,
Суралцахаар 476,
Цагаачлах хэлбэрээр 1,921,
Түр ирэгчээр 402 гадаадын иргэн байна.
Манай улсад 123 улсын 16.111 гадаадын иргэн байгаагаас 6.239 нь хөдөлмөр эрхэлж байна
Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний есөн сарын байдлаар гадаадын 9,584 иргэнд визийн зөвшөөрөл, 3,110 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 832 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1,060 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 285 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийжээ.
Эдгээр тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 14.9 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 72.6 хувиар тус тус өсөж, визийн зөвшөөрөл олголт 14.2 хувь, оршин суух зөвшөөрлийн хасалт 47 хувиар тус тус буурлаа хэмээн Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.