Тусгай зөвшөөрөлгүй рентген аппарат ашиглахаас урьдчилан сэргийллээ

2021-09-27 Мэдээ, мэдээлэл

Сүүлийн үед шүдний эмнэлгүүд иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ өргөжүүлэхдээ Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч ашиглах тохиолдол гарч байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж, байгууллагыг хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт байрлах 23 шүдний эмнэлэгт Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг танилцуулж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, цацрагийн аюулгүй байдлыг хангахгүйгээр эмч, үйлчлүүлэгчдийг үндэслэлгүйгээр цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалахтай холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас www.igov.mn цахимаар олгож байна.

Эх сурвалж: НМХГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.