Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 200 цэгээр борлуулж эхэллээ. Өвлийн турш 600 цэгээр шахмал түлшийг борлуулах юм. Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний 50 мянга орчим тоннын нөөцтэй байсан бол энэ долоо хоногт 65 мянган тонн нөөцтэй байна гэж Тавантолгой түлш ХХК-аас мэдээллээ.
Түлшийг буруу хэрэглэснээс үүдэлтэй угаарын хийн хордлогод өртөх, улмаар амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гардаг. Тиймээс хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой угаарын хийнд хордох өндөр эрсдэлтэй айлуудыг эрсдэлийн үнэлгээ хийн эрэмбэлэхэд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 193 мянган өрх байдгаас 63620 айл угаарын хийнд хордох өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон. Тиймээс дээрх айлуудад угаар мэдрэгч дохиолол суурилуулан хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагаар хянаж байгаа аж.