Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч сард 2020 оны мөн үеэс 8.9 хувиар өслөө гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ. Хүнсний бараа, ус (ундаа)-ны үнэ 13.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.6 хувь), согтууруулах ундаа, тамхины үнэ 3.8 хувь, түлшний үнэ 7.0 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 8.1 хувь), тээврийн үнэ 16.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Мөн өнгөрөгч сард 2020 оны эцэс (хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ)-ээс 8.9 хувиар өсжээ. Түүнд ус (ундаа)-ны бүлгийн үнэ 13.3 хувь, түлшний үнэ 16.5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 4.7 хувь, тээврийн үнэ 15.3 хувиар өсөж нөлөө үзүүлжээ.
Ус (ундаа)-ны үнэ 2.2 хувь, мөн мах, махан бүтээгдэхүүний үнэ 6.1 хувиар 2021 оны 8 дугаар сард буурсан байна. Гэвч хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ сар (7 дугаар)-аас 0.4 хувиар өсжээ. Түүнд согтууруулах ундаа, тамхины үнэ 0.5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 0.9 хувь, тээврийн үнэ 2.7 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын төвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны наймдугаар сард 6.0 хувь, 2019 оны 8 дугаар сард 8.9 хувь, 2020 оны 8 дугаар сард 2.1 хувь гарч байжээ. Харин 2021 оны 8 дугаар сард 8.9 хувь болж, 2020 оны мөн үеэс 6.8 нэгж хувиар нэмэгджээ.
Инфляцын төвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь гарчээ. Түүний 3.7 нэгж хувь буюу 41.6 хувь нь хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг. Түүний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байна. Энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг.
Инфляц 2021 оны наймдугаар сард 8.9 хувь гарчээ. Түүний 49.4 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь 2020 оны мөн үеэс 25.6 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Хүнсний барааны үнэ өмнөх (2020) оны мөн үеэс 2020 оны 8 дугаар сард 4.5 хувиар, өнгөрөгч сард 12.4 хувиар өсөж, өсөлтийн хурдац 7.9 нэгж хувьтай байсан аж. Харин бусад бараа, үйлчилгээний үнэ 2020 оны наймдугаар сард 0.9 хувиар, 2021 оны наймдугаар сард 7.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 6.4 нэгж хувиар нэмэгджээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийг хүнс, хүнсний бус бүлгээр авч үзэхэд өнгөрөгч сард Хангайн бүсэд хүнсний үнэ 14.7 хувиар, Улаанбаатар хотод хүнсний бус үнэ 8.0 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Барааны үнэ 2020 оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар, 2021 оны наймдугаар сард 10.4 хувиар өсөж, өсөлтийн хурдац 8.0 нэгж хувиар нэмэгджээ. Харин үйлчилгээний үнэ 2020 оны 8 дугаар сард 1.1 хувиар, 2021 оны 8 дугаар сард 4.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.2 нэгж хувиар өссөн байна.
Улаанбаатар хотод наймдугаар сард барааны үнэ 10.9 хувиар, үйлчилгээний үнэ 4.7 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.
10 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.