Увс аймгийн Түргэн сумын Чандмань багийн “Бураатай цай” гэдэг газар, автозамын зорчих хэсэгт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 33 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Улаангом сумаас Давст сумын чиглэлд өвс тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр иржээ.
Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 33 км зам туулан 20:20 цагт очиход иргэн Я-гийн эзэмшлийн “Хино” загварын ачааны автомашин, тээвэрлэж явсан 6 тонн өвсний хамт шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.