Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэхдээ “Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд “E-Mart” болон “Оргил” худалдааны төв бидэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн.
Эдгээр сүлжээ дэлгүүрээр иргэд есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлэх боломжтой боллоо. Халамжийн үйлчилгээг цахим, ил тод болгох шинэчлэлд хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа” гэжээ.
Delguur-083056-1243563640
it_companiud-083059-106639149
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.