Цэцэрлэгт дөрөв болон таван настай хүүхдүүдийг есдүгээр сарын 1-нд элсүүлэх бөгөөд анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулсан талаар БШУЯ-наас мэдээлсэн. Харин хоёр болон гурван настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ гэсэн юм.
Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийн талаар тодруулахад “Өмнө нь цэцэрлэгт явж байсан, үргэлжлэн суралцах дөрөв болон таван настай хүүхдүүдийн бүртгэлийг ангийн багш нар нь цахимаар хийж байгаа. Харин шинээр элсэх дөрөв, таван настай хүүхдүүдийг наймдугаар сарын 16-наас 24-ний хооронд цэцэрлэг дээр бүртгэж байна” гэв.Дөрвөн настнуудын дунд тухайн цэцэрлэг сул орон тооны квот зарлаж, тэр тоондоо багтаагаад шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэх боломжтой бол таван настнуудыг бүгдийг нь хамруулах зорилт тавьжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.