СҮҮЛИЙН 100 ЖИЛД БОЛСОН ХАМГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТҮҮД

2017-06-24 Ертөнц

1. Сан-Франциско хот 1906.04.18

Энэ хотод үүр хаяарах цагаар буюу 5 цаг 12 минутанд рихтерийн шаталбараар 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, чичиргээ нь Невада муж хүртэл мэдрэгдсэн байна. Энэхүү гамшгийн уршгаар Сан-Францискогийн барилга байгууламжийн 80 хувь нь нурж, 300.000 хүн орон гэргүй хоцорч, 3000 хүн амиа алдсан гэдэг.

2. Италийн Мессина хот 1908.12.28

7,5 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Италийн Мессина болон Режо-Калабрия хотууд бараг бүрэн сүйрсэн байна. Мессина хотын оршин суугчдын тэн хагас нь амиа алдаж, нийт 100.000 хүн энэ гамшгийн үеэр эндсэн юм.

3. Японы Токио, Йокохама хот 1923.09.01

Кантогийн газар хөдлөлт гэж түүхэнд тэмдэглэгдсэн энэхүү аймшигт газар хөдлөлт 2 хоног үргэлжилсэн бөгөөд нийт 365 удаа чичирхийлснээс хамгийн хүчтэй нь болох 8,3 баллын газар хөдлөлтөнд Канто муж маш их хохирол амссан юм. Газар хөдлөлтийн дараа 12 метр өндөртэй цунами үүсч, 142.800 хүн амь эрстжээ.

4. Чилийн Консепсьон хот 1939 он

Рихтерийн шаталбараар 8,3 баллын хүчтэй газар хөдлөлтөнд 28.000 хүн амь эндэж, хохирлын хэмжээ тухайн үед маш их тоо болох 100 сая ам.долларт хүрчээ.

5. Перугийн Чимботе хот 1970 он

Рихтерийн шаталбараар 7,7 баллын хүчтэй газар хөдлөлтөнд 67.000 хүн амь үрэгдэн, 550 сая ам.долларын хохирол амссан бөгөөд тус хотын иргэдийн эрхэлдэг байсан гол ажил болох загасны аж ахуйд маш их хохирол авчирч, олон жилийн турш хүмүүсийг ажилгүй болгон, ядууралд хүргэсэн байна.

6. БНХАУ-ын Тянь-Шань хот 1976.07.27

Дэлхийн түүхэн дэх хамгийн их хүний амийг авч одсон энэхүү аймшигт газар хөдлөлт 8,2 баллын хүчтэй болсон бөгөөд 650.000 гаруй хүнийг амийг авч одсон юм.

7. Мексикийн Мехико хот 1985.09.19

Энэхүү газар хөдлөлт нь Америк тивийн түүхэн дэх хамгийн хүчтэйд тооцогддог. Рихтерийн шаталбараар 8,1 баллын хүчтэй тус газар хөдлөлтөнд 9.000 хүн амиа алдан, 30.000 хүн бэртэж, 100.000 хүн орон гэргүй хоцорсон байдаг.

8. Арменийн Спитак хот 1988.12.07

Спитакийн гамшигт газар хөдлөлтийн хүч 7,2 баллын хүчтэй байсан бөгөөд Спитак хот, дэргэд нь оршиж байсан 58 тосгон бүрэн нурсан байна. Үүний уршгаар 514.000 хүн орох оронгүй болж, 25.000 хүн эндэж, нийт хохирлын хэмжээ 14 тэрбум ам.долларт хүрчээ.

9. Турк, Измирийн газар хөдлөлт 1999.08.17

17.217 хүний амийг авч одон, 43.000 хүнийг бэртэж гэмтээсэн энэхүү газар хөдлөлт 7,6 баллын хүчтэй байжээ. Гамшгийн уршгаар нефть боловсруулагч үйлдвэрт гал гарч, түүнийг унтраахад олон хоног зарцуулсан бөгөөд нийт хохирлын хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрчээ. 10. Энэтхэгийн далай 2004.12.26 Далайд болсон 9,1 баллын хүчтэй энэхүү сүйрэлт газар хөдлөлтөөс дэлхийн хамгийн гамшигт цунами давалгаа үүсэн, Зүүн өмнөд Азийн далайн эргийн улсуудын 300.000 хүний амийг авч одсон юм. Тус газар хөдлөлтөөс улбаалан, дэлхийн тэнхлэг өөрчлөгдөж, нэг хоног 2,68 микросекундээр богиноссон байна. 11. БНХАУ-ын Сычуань муж 2008.05.12 Сычуаны газар хөдлөлт гэж нэрлэгдэх болсон энэхүү газар хөдлөлтийн хүч 8 балл байсан бөгөөд чичиргээ нь ОХУ-д хүртэл мэдрэгдэж байжээ. Амь үрэгдэгсдийн тоо 68.000-д хүрч, тус улсын амссан хохирлын хэмжээ 20 тэрбум ам.долларт хүрсэн байна. 12. Чилийн Мауле муж 2010.02.27 Рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтөнд 800 хүн амиа алдаж, газар хөдлөлтийн дараа үүссэн цунами Австрали улс хүртэл тархсан байна. Газар хөдлөлтийн улмаас дэлхийн тэнхлэг өөрчлөгдөж, нэг хоног 1,26 микросекундээр багасчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.