Автомашины торгуулийн төлбөрийн 50%-ийг аравдугаар сарын 1-нээс өмнө төлөхгүй бол Өршөөлийн хууль үйлчлэхгүй

2021-08-19 Мэдээ, мэдээлэл

Жолооч та торгуулийн өршөөлд хамрагдахын тулд аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийнхаа 50 хувийг төлөх шаардлагатайг ТЦА-наас санууллаа. Тодруулбал, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хууль өнгөрсөн сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Уг хуульд, 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн хооронд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэд зөрчлийн торгуулийн 50 хувийг аравдугаар сарын 1-ний дотор төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр тусгагдсан. Хэрэв төлөөгүй тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.